Posts

СҮҮЛИЙН 3 ЖИЛД ХАЙГУУЛЫН 100 ЛИЦЕНЗ ОЛГОСОН Ч 300 ЛИЦЕНЗ ЦУЦАЛЖЭЭ

Улсын төсвөөр хийх геологи, хайгуулын ажилд ирэх онд 24.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгаж өгсөн бөгөөд энэ нь 2019 оныхтой ижил дүн болж байна. Засгийн газар энэ жил төсвийн хөрөнгөөр хийх геологи хайгуулын зардлаа өмнөх жилийнхээс 11.3 тэрбум төгрөгөөр нэмж, 24.6 тэрбум төгрөг болгосон юм. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд хайгуулын лиценз олголт эрс цөөрөөд байна. Сүүлийн гурван жилд хайгуулын 100 лиценз олгосон ч 300 лицензийг цуцалсан гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээлсэн юм. Одоогоор хайгуулын лицензийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байгаа бөгөөд цаашид өргөдлийн журмаар олгох асуудлын дахин сэргээх ажил хүлээгдэж байгаа гэдгийг гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ.

Улсын хэмжээнд 7.9 сая га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1683, хайгуулын 1239 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлсэн юм. Харин Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр ирэх онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 36 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр Сангийн яам тооцоолжээ.

Хайгуулаа идэвхжүүлж байгаа гадаадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд цөөнгүй байна. Тухайлбал: “Номгон IX” талбайд метан хийн хайгуул хийж байгаа “Elixir Energy” компани өрөмдлөг хийж эхэлсэн юм. “Xanadu Mines” компани “Хармагтай” ордын алтны оксидын эрдэсжилтийг баталгаажуулсан дүн, илэрцүүдийг танилцуулсаар байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :