Posts

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР ГЕОЛОГИЧ Ч.ГЭРЭЛХҮҮ, Б.СҮХБААТАР НАР СОНГОГДЛОО.

Монголын Геологийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн О.Чулуун, Х.Баярхангай нар төрийн албанд ажиллах болсонтой холбогдуулан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.

МГХ-ны дүрмийн 4.6 дугаар зүйлийг үндэслэн нөхөн сонгууль хийж салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй геологич Ч.Гэрэлхүү, Б.Сүхбаатар нарыг УЗ-ийн гишүүнээр сонголоо. 

Чадраабалын Гэрэлхүү

Боловсрол:

1977-1987 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийг төгссөн.

1987 онд ПДС-ийн ГУУФ-ийн Геологийн ангид элсэн орж, 1992 онд Ашигт малтмалын эрэл, хайгуулын геологич мэргэжлээр төгссөн.

Туршлага:

1992-1995 онд ТИС-ийн Геологи минералогийн тэнхим ЭША

1995-1998 онд Улсын геологийн фондод мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

1998-2001 онд АМХЭГ-ын Геологийн албанд мэргэжилтэн

2002 оноос хойш “Монголын Алт” (МАК) ХХК-д ахлах геологич, Геологи хайгуулын газрын захирлаар ажиллаж байна.

Балжиннямын Сүхбаатар

Боловсрол:

2000-2004 онд Бакалавр, Техникийн Их Сургууль,

2010-2013 онд Магистр (MSc), Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Геологийн Сургууль,

2013-2014, Нагояа их сургуулийн дэргэдэх япон хэлний сургалт, Япон улс

Туршлага:

2003-2005, “Монгол-Алт” ХК геологич инженер,

2006-2010, “Алхчулуу” ХХК геологич инженер,

2010, Демон инженеринг ХХК-д геологич инженер,

2011, “Цагдуултайн-Ундрага”ХХК-ны гэрээт геологич,

2012-2013, “Цагдуултайн-Ундрага”ХХК-д ахлах геологич,

2014-2015, “Шандийн нуруу“ ХХК, Ерөнхий геологич,

2016, “Мадерланд“ ХХК, Ерөнхий геологич, Захирлаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: Монголын Геологийн Холбоо

No Comments :