Posts

“Хүний аливаа зүйлийг харах өнцгөөс хамаараад тухайн асуудлыг шийдвэрлэх арга нь өөр өөр байж болно. Иймд бид аливаа асуудлыг зөвхөн нэг талаас нь бус олон талаас нь харж чадвал ямар нэгэн хүндрэлтэй зүйлийн ард асуудлыг дэврээлгүйгээр гарч чадна.“

Энэ долоо хоногийн #MondayMorning буланд Оюу Толгой уурхайн химийн лабораторийн менежер Х.Хос-Эрдэнэ оролцож, өөрчлөлтийг эерэгээр хүлээж авахад туслах аргуудаас хуваалцаж байна.

  • Хүнд нөхцөлд ч хошин шогийн мэдрэмжээ бүү алдаарай. Хүнд нөхцөл байдалд сэтгэл зовоосон асуудлаа хөгжилтэй болгож харах нь асуудлыг шинэ өнцгөөр хүлээж авахад тусалдаг. 
  • Мэдрэмжээсээ илүү асуудлынхаа талаар ярилцаарай. Хүсээгүй өөрчлөлтийг даван туулахад өөрсдөдөө төрж буй уур уцаар, айдас, бухимдлаа ярилцаж байж “даван туулдаг” гэсэн буруу ойлголт байдаг. Гэвч энэ нь тэр болгон үр дүнд хүргэдэггүй.  Судалгаагаар сөрөг сэтгэл хөдлөлийг идэвхтэй, олон удаа гаргах нь бидний дасан зохицох үйл явцад саад болдог байна.
  • Стрессийг зөвөөр эргүүлбэл бас ч тийм муу зүйл биш. Стрессийн талаарх бидний итгэл үнэмшил хамгийн чухал. Таны стресст үзүүлэх хариу үйлдэл стрессээс илүү эрүүл мэнд, амжилтад тань нөлөөлдөг. Хэрэв та стресс таныг үхэлд хүргэнэ гэдэгт итгэдэг бол үнэхээр л тэгнэ гэсэн үг. Хэрэв стресс таныг томоохон саад бэрхшээлийг эсвэл хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад тусалж байгаа гэж хүлээж авбал та сэтгэлзүйн хувьд илүү хаттай болж харин ч урт наслахад тань туслах болно.
  • Айдсынхаа оронд үнэт зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх. Бидэнд чухал зүйл болох гэр бүл, найз нөхөд, шашны итгэл үнэмшил, шинжлэх ухааны ололт амжилт, гайхалтай хөгжим, бүтээлч сэтгэлгээ гэх мэт зүйлсээ өөрсдөдөө сануулах нь бидний аливаа бэрхшээлийн эсрэг хүчтэй хамгаалалт болж чадна.

In this week’s #MondayMorning series,Oyu tolgoi mine’s chemical laboratory manager Khos-Erdene Khishigbayar is sharing some tips on managing changes positively.

  • Find the humor in the situation. Trying to find a funny moment during an otherwise unfunny situation can be a fantastic way to create the levity needed to see a vexing problem from a new perspective. 
  • Talk about problems more than feelings. One of the most common myths of coping with unwanted changes is the idea that we can “work through” our anger, fears, and frustrations by talking about them a lot. This isn’t always the case. In fact, research shows that actively and repeatedly broadcasting negative emotions hinders our natural adaptation processes.
  • Don’t stress out about stressing out. Our beliefs about stress matter. Your reaction to stress has a greater impact on your health and success than the stress itself. If you believe stress kills you, it will. If you believe stress is trying to carry you over a big obstacle or through a challenging situation, you’ll become more resilient and may even live longer.

• Focus on your values instead of your fears. Reminding ourselves of what’s important to us — family, friends, religious convictions, scientific achievement, great music, creative expression, and so on — can create a surprisingly powerful buffer against whatever troubles may be ailing us.

 

Эх сурвалж: https://facebook.com/otmongolia/

No Comments :