Posts

“Оюу толгой” компани 2020 оны жилийн тайлангаа танилцууллаа.

“Оюу толгой” компанийн 2020 оны жилийн тайлан та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

2020 оны жилийн тайлангийн зарим нэг гол баримтууд:

  • 2020 оны эцсийн байдлаар 200,000 хүн/цагт ногдох бүх гэмтэл, бэртлийн давтамж 0.15 хүртэл буурч, уг үзүүлэлтээр “Рио Тинто” группийн хэмжээнд тэргүүлэх уурхайн нэг хэвээр байна.
  • 2010 – 2020 оны хооронд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ болон бусад татвар, хураамжид нийт 5.9 их наяд төгрөг* (2.9 тэрбум ам.доллар) төлсөн бол зөвхөн 2020 онд л гэхэд татвар, хураамж болон бусад төлбөрт 826 тэрбум төгрөг* төлжээ. (294 сая ам.доллар)
  • 2010 – 2020 оны хооронд дотоодын компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин 24.1 их наяд төгрөг* (11.6 тэрбум ам.доллар) давлаа. 2020 онд Өмнөговь аймагт бүртгэлтэй 84 ханган нийлүүлэгч манайд бараа, үйлчилгээ нийлүүлэв.
  • 2010 – 2020 онд Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад нийт 1.67 их наяд төгрөг* (672 сая ам.доллар) зарцуулжээ.
  • 2010-2020 онд үндэсний худалдан авалтад 7.57 их наяд төгрөг* (3.54 тэрбум ам.доллар) зарцуулсан.

““Оюу толгой” компанийн үйлдвэрлэлийг олон улсын жишиг шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэж “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ийн батламж олгосон нь манай хамт олон, гүйцэтгэх удирдлагын багийн хичээл зүтгэлийг үнэлсний гэрч юм. Төслийн хүрээнд эдүгээ хүртэл дотоодод нийт 24.1 их наяд төгрөг* (11.6 тэрбум ам.доллар) зарцуулаад буй үзүүлэлт нь үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж буйг харуулж буй болно.” хэмээн “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Элчин Сайд Галсангийн Батсүх хэллээ.

“Олон бэрхшээлтэй тулгарсан хэдий ч 2020 онд бид хамтдаа мэрийн ажиллаж, үүрэг амлалтаа аюул осолгүй биелүүлж, өндөр бүтээмжтэй ажиллаж чадлаа. Оюу толгой нь аюулгүй ажиллагаагаар салбартаа тэргүүлэгчийн хэмжээнд хүрснийг энэ жилийн гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.15 байгаагаас харж болно. Байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах тасралтгүй хүчин чармайлтын хүрээнд бид 2020 онд ус дахин ашиглалтын дундаж түвшнийг 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлж 87.7 хувьд хүргэлээ. Говь нутгийн хувьд ус чухал баялаг учраас ус дахин ашиглах үйл явцаа улам сайжруулсаны сацуу ус хэмнэх чиглэлээр орон нутагт үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлсээр байх болно.” гэдгийг “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес онцоллоо.

“Гүний уурхайн төслийн хувьд уурхайн шинэ зураг төслийг эцэслэн боловсруулж цаашдын хөгжил, тогтвортой үйлдвэрлэлд хүрэх үндэс суурийг тавилаа. Мөн Удирдлагын баг Гүний уурхайн төслийн багуудыг Үйл ажиллагааны хэсэг рүү амжилттай шилжүүлж гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэхэд итгэл төгс байгаагаа нотлон харууллаа.” гэж “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер тэмдэглэв.

“Энэ сорилт, бэрхшээл дүүрэн цаг үед Оюу толгойн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтыг тасралтгүй явуулахад бидэнд дэмжлэг үзүүлж ажилласан Монгол Улсын Засгийн Газар, улс, аймаг, сумдын онцгой комисст чин сэтгэлийн талархал илэрхийлье.”

Эх сурвалж: www.ot.mn

No Comments :