Posts

АНУ, БНХАУ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН АСУУДЛААР ТОХИРОЛЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

АНУ, БНХАУ угаалгын машинаас эхлээд цэргийн хэрэгсэлд хүртэл ашиглагддаг газрын ховор элементийн худалдааны асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй хэвээр байна. АНУ-ын Худалдааны яамны мягмар гарагт гаргасан албан мэдэгдэлд “АНУ газрын ховор элементийн татан авалтыг тасалдуулахгүйн тулд өмнө байгаагүй шаардлагатай арга хэмжээ авахаа амласан” байна.

Үүнд 17 ховор элемент багтаж байгаагийн дийлэнхийг БНХАУ-аас импортолдог ажээ. Үүнээс өмнө БНХАУ-ын Эдийн засгийн бодлого төлөвлөлтийн газар газрын ховор элементийн экспортын хяналтыг чангатгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. БНХАУ-ын Төрийн мэдээллийн агентлаг газрын ховор элемент худалдааны чухал зэвсэг болох боломжтойг онцолж байна.

Тус улс олон улсын хэмжээнд энэ төрлийн бүтээгдэхүүний гарцын 70 гаруй хувийг хангадаг гэсэн тоо баримт бий. Боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлтээр тооцвол улам ч илүү өндөр хувийг эзэлж байна.

Хэрэв БНХАУ экспортоо хязгаарлавал худалдааны маргаан улам даамжрах эрсдэлтэй. АНУ БНХАУ-ын “Huawei”-д хориг тавьсан бол БНХАУ АНУ-ыг зорих асуудлаар иргэддээ санамж гаргасан юм.

Хэдийгээр худалдааны маргаан даамжирч байгаа ч АНУ-ын “Boeing” компани БНХАУ-ын авиа компаниудад 100 орчим нисэх онгоц худалдах томоохон хэлэлцээ хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Үүнд “787 Dreamliners” болон хол зай туулах чадвартай “777X” шинэ загварын онгоц багтсан байна.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :