Posts

XANADU MINES: ОДООГИЙН НӨХЦӨЛД ХАЙГУУЛ ХИЙХ ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн хувьцааны ханш лхагва гарагт хэлбэлзэлгүй, 0.04 австрали доллар байна.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Стюарт хувьцаа эзэмшигчдэдээ хандан гаргасан захидалдаа “Одоогийн зах зээлийн нөхцөл байдалд хайгуул хийхэд хүнд” гэдгийг дурджээ. Хэдий тийм боловч “Xanadu Mines” компанийн гол анхаарал хандуулж байгаа Өмнөговь аймгийн нутагт оршдог “Хармагтай” ордын ил уурхайн урьдчилсан судалгаагаар эерэг дүнгүүд гарсан гэдгийг дурдсан байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :