АЛС ЛАБОРАТОРИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Мэдээллийн системийн нэг чухал хэсэг болох дээж бүртгэлийн тракинг хийх програм хангамж нь баркодлол, сканнинг хийх технологийг ашиглах бөгөөд дээж бэлтгэлээс эхлэн шинжилгээний бүхий л үе шатуудын процесст дээжийг бүрэн хянах боломжийг олгодог.
Webtrieve™ нь шинжилгээ, туршилтын өгөгдөл, дотоод чанарын хяналтын өгөгдлийн төлөвлөгөөний бодит мэдээллийг шууд авах болон тэдгээр мэдээллийг үйлчлүүлэгчийн уул уурхайн программ хангамжид тохирсон хүссэн форматтад оруулж татан авах боломжийг өгдөг хамгаалалт өндөр, онцгой, ил тод веб-д суурилсан үйлчлүүлэгчийн холбооны хэрэгсэл юм. АЛС Эрдсийн салбарын олон улсын лавлах, стандарт материалын сан-д онлайн байдлаар хандах боломжтой болох бөгөөд лаборатори хооронд харьцуулалт хийж бенчмаркинг хийх боломжтой болно.
Webtrieve™ нь CoreViewer™-ийн функцтэй. Энэ нь дээжний зургыг өндөр нарийвчлалтайгаар дижитал арга ашиглан дээжний гүн-бодит байдлыг харуулах ба түүний шинжилгээний тоон мэдээллийг цугт нь үзүүлнэ. Мэдээллийг компанийн оршин байгаа хугацааны туршид архивлан хадгалж байна. Webtrieve™ болон CoreViewer™-т бусад программ хангамжууд болох Leapfrog™ мөн Vulcan™ 3D дамжуулан ашиглах боломжтой. Webtrieve™-ээр дамжуулан үйлчлүүлэгч та АЛС шинжилгээ, туршилтын арга аргачлалын тодорхойлолтуудыг авах гэх мэт бусад олон функэд нэвтрэнэ. Webtrieve™ нь зөвхөн АЛС-ын эрдсийн салбарын үйчлүүлэгчдэд урьдчилсан, хугацаат төлбөргүйгээр хэрэглэхэд нээлттэй байдаг.